Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа

Аюулгүй ажиллагаа бол бидний соёлын нэг чухал суурь ойлголт болно. Бид өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл бүр дээр тэг аваар осолтой байх үзүүлэлтэнд хүрэхийн төлөө хичээн ажилладаг. Жил ирэх тутам манай компанийн баримтлан ажилладаг тэг аваар осолын бодлого нь барилгын салбарт аюулгүй ажилллагааны талаарх хамгийн сайн үзүүлэлттэй компани болох нөхцөлийг бүрдүүлэн өгч байна.           
 
Өнгөрсөн хугацаанд гарсан аваар осол, ажилтнуудын гэмтэл бэртэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадсан тохиолдол бүр нь манай компанийн аваар осолтой холбоотой баримтлан ажилладаг дүрэм журамд тусгагдаж, улмаар заагдаж буй сургалтуудад бодит кейс болон ордог. Үүнээс гадна бид өөрсдийн туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг байгууллагуудад манай компанийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журмыг мөрдөж ажиллахыг зөвлөдөг.



















 
Дээш