Захирлын мэндчилгээ

Юуны өмнө манай компанийн шинэчлэгдсэн цахим хуудсанд зочилж буй Танд талархаж байна. Энэхүү цахим хуудсыг манай компанийн үйл ажиллагаа болон ололт амжилтын талаарх танилцуулгыг бүрэн агуулсан байх байдлаар төлөвлөж, загварчилсан болно. Цахим хуудасны мэдээлэл нь бид юу хийдэг тухай, хаана ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай, бидний алсын хараа, бидний хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, стандарт, аюулгүй ажиллагаа болон компанийн хамгийн сүүлийн үеийн бүхий л мэдээ, мэдээллийг агуулж байгаа болно. Хэрвээ та манай компанитай холбоотой ямар нэгэн хэрэгцээт мэдээ мэдээллээ олж авч чадахгүй байгаа бол бидэнтэй холбоо барина уу. Бид танд туслахад бэлэн байх болно.
 
Манай Орчлон Констракшн ХХК нь 2003 оноос Монголын барилга угсралтын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа тэргүүлэх зэрэглэлийн барилгын компаниудын нэг болсон юм. Бидний урт хугацаанд бий болгосон Барилга угсралт, Инженеринг, Зураг төсөл, Төслийн хөгжүүлэлт болон Аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоо нь манай захиалагч, харилцагч, худалдан авагчдыг хамгийн сүүлийн үеийн загвар бүхий шинэ технологи, өргөн шийдлүүдийг багтаасан орон сууц, оффис, худалдааны төвийн барилга байгууламжаар хангах боломжийг олгодог.
 
Манай Орчлон Констракшн Компани нь Улаанбаатар хотын өнгөрсөн ба ирээдүй, хот төлөвлөлт, үйл ажиллагааны талаар маш өргөн мэдлэгтэй. Бид өнөөг хүртлэх хугацаанд нийтдээ 50 гаруй барилгын ажлын төслийг амжилттайгаар хэрэгжүүлсэн. Бид Засгийн газар, Захиалагч тал, бусад талуудтай хамтран ажиллах явцдаа орон нутгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэрийг оруулж ажилладагаас гадна иргэдийн тав тухтай амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлдэг. Одоогоор бидэнд 10 гаруй сонирхолтой төслүүд байгаа болно. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлага, нөөц бололцоо бидэнд байна.

Манай компанийн давуу талын нэг нь барилга угсралтын салбарт олон жилийн туршлагатай, компанийн үнэт зүйлс, зарчим, соёлыг гүнээ ухамсарласан мэргэжлийн ажиллах хүчин болно. Эдгээр үнэт зүйлс, давуу талын тусламжтайгаар манай Орчлон Констракшн ХХК нь маш богино хугацаанд Монгол Улсын Барилгын хөрөнгө оруулалтын салбарт тэргүүлэх зэрэглэлийн компани болж өргөжсөн.
 
Таныг манай компанийн энэхүү цахим хуудастай үргэлжлүүлэн танилцах замаар бидний хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна. Ингэснээр та манай компанийн талаарх олон давуу талуудыг мэдэж авахаас гадна магадгүй таны сонирхолыг татах төсөл, хөтөлбөрийг харах боломжтой юм .
 
Бид өөрсдийн компанийн ирээдүй болон компанийн үнэт зүйлсийг мөрдөн ажилладаг ажилтнууддаа туйлаас итгэж байгаа ба бидний ололт амжилт, дадлага туршлага, бүтээлч сэтгэлгээ маань манай компанитай харилцагч байгууллагууд, захиалагч, худалдан авагч нарт харилцан ашигтай, олон жилийн тууштай хамтын ажиллагааг авчирна гэж найдаж байна.

 
Д.ГАНЗОРИГ
 
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
ОРЧЛОН КОНСТРАКШН









 
Дээш