Хэрэгжүүлсэн төсөл

"Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байгууллагын оффис" Оффисын байр

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2011 оны 05 дугаар сараас - 2013 оны 08 дугаар сар

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь тендер шалгаруулалтын дүнд хэрэгжсэн ба Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын газартай 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулснаар хэрэгжиж эхэлсэн. Тухайн төсөл нь 9 давхар, 7140 метр квадрат барилга байгууламжаас бүрдсэн.        

"Эв Эе хороолол буюу Шинэчлэл #1 төсөл" 360 айлын орон сууц

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2011 - 2013

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь хуучин орон сууцыг нураан дахин барилгажуулах төслийн хүрээнд хийгдэж буй цуврал төслүүдийн анхных нь төсөл болно. Уг төсөл нь Монгол улсад мөн анх удаагаа хувийн барилгын компанийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болно. Тухайн төсөл нь нийт 2 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүрдээ 15 давхар, 12000 метр квадрат барилга байгууламжуудаас бүрдсэн.        

"Зайсан үйлчилгээ бүхий орон сууц"

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2009 - 2010

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь 1 болон 2 өрөө байрнууд бүхий 24 өрөөтэй ба дотроо усан бассейн, фитнес төв, кафе шоп, сургалт семинар зохион байгуулах танхимтай гадаадын иргэдэд зориулсан бүх үйлчилгээ нэг дор бүхий орон сууц болно. Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжиж дууссан ба 4 давхар, 2400 метр квадрат талбай бүхий барилга байгууламж болно.        

"Тансаг зэрэглэлийн амины орон сууц" 30 айлын таун хаус

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2009 - 2010

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь өндөр орлоготой иргэдэд зориулсан амины орон сууц буюу таун хаус бүхий 30 айлын орон сууцны төсөл бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн төсөл нь нийт 5 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүрдээ 3 давхар, 4580 метр квадрат барилга байгууламжуудаас бүрдсэн.        

"Шинэ дүр төрх хотхон" 214 айлын орон сууц

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2006 - 2009

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь өндөр орлоготой иргэдэд зориулсан орон сууцны барилга угсралтын ээлжит нэгэн 204 айлын орон сууцны төсөл бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн төсөл нь манай компанийн анх удаагаа хорооллын нэгдсэн төлөвлөлтийн дагуу автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын төв, үйлчилгээний цэгүүдийг бий болгож шийдсэн барилга байгууламж юм. Төсөл хэрэгжихээс өмнө тус газрыг олон тусдаа хувь хүмүүс эзэмшиж байсан бөгөөд бид бүгдийг нь нэгтгэн худалдан авч төслийг хэрэгжүүлсэн. Тухайн төсөл нь нийт 8 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүрдээ 5 давхар, 22000 метр квадрат барилга байгууламжуудаас бүрдсэн.  

"Эрдмийн Өргөө" 194 айлын орон сууц

Төслийн байршил

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2010 - 2011

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь манай иргэдийн орон сууцны барилга угсралтын ээлжит нэгэн 194 айлын орон сууцны төсөл бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн төсөл нь нийт 2 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүр 12 давхар нийт 18000 метр квадрат талбайтай.        

"Орчлон цогцолбор хотхон" 1000 айлын орон сууц

Төслийн байршил

Сонгино Хайрхан дүүрэг, 21 дүгээр хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2007 - 2011

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь Монголын барилгын салбарт хувийн барилгын компани өөрийн хөрөнгөөр гэр хорооллын айл өрхийн эзэмшлийн хашаа байшин, гэрийг орчин үеийн орон сууцны барилга байгууламжаар шинэчлэн өөрчилсөн анхны тохиолдол болсон. Нийтдээ 1000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан. Тухайн төсөл нь нийт 8 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүр 9 давхар нийт 60000 метр квадрат талбайтай.        

"Эрдмийн Өргөө" 200 айлын орон сууц

Төслийн байршил

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2009 - 2011

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь манай иргэдийн орон сууцны барилга угсралтын ээлжит нэгэн төсөл бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн төсөл нь нийт 2 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд тус бүр 12 давхар нийт 18000 метр квадрат талбайтай.        

"Ану" Худалдааны төв

Төслийн байршил

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2007

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь манай анхны худалдааны төвийн барилга угсралтын төсөл байсан бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн худалдааны төв нь нийт 7 давхар, 2100 метр квадрат талбайтай.        

80 айлын орон сууц

Төслийн байршил

Баянгол дүүрэг, 2 дугаар хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2005 - 2006

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн орон сууцны барилга нь дундаж орлоготой иргэдэд зориулагдсан. Нийт талбайн хэмжээ 9000 метр квадрат.       

40 айлын орон сууц

Төслийн байршил

Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо

Төслийн хэрэгжсэн огноо

2003 - 2005

Google хаяг

Төслийн танилцуулга

Энэхүү төсөл нь манай компанийн анхны төсөл байсан бөгөөд амжилттай хэрэгжиж дууссан. Тухайн орон сууцны барилга нь дундаж орлоготой иргэдэд зориулагдсан. Нийт талбайн хэмжээ 4860 метр квадрат.        

Дээш